Байгалийн гаралтай ХАНИАД, ХООЛОЙН өвчний 5 төрлийн сироп

Ханиад, хоолой өвдөхөд эмч болгон л өөр өөрийн л жорыг бичиж өгдөг хэдий ч тэр болгон тус болох нь ховор гэдгийг хэн бүхэн мэдэх билээ. Тэр тусмаа гадуур эмийн сангуудаар байгаа түмэн янзын ид шидтэй сиропууд тус болох нь ховор гэдгийг учир мэдэх хөгшчүүл ярих юм билээ. Тэгээд ч гарын доорхи, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн сироп нь найдвартай, ядаж хямд болох юм билээ. Ийм учраас бид Танд дараахи 5 жорыг хүргэж байна.

Кокосын тос, зөгийн бал болон нимбэгтэй сироп

1/2 стакан зөгийн балыг нимбэгний шүүстэй холиод дээр нь 2 хоолны халбага кокосын масло – extra virgin сайтар хутгаарай. Ингээд өдөрт 3 -4 удаа цайны халбагаар хэрэглэнэ. Кокосын масло нь лаурины хүчилээр баялаг тул хүний биеийн эсэргүүцлийг сайжруулдаг бол зөгийн бал болон нимбэгний шүүс нь хоолойны өвчнийг илааршуулахад тустай гэнэ.

Цагаан гаа, зөгийн бал болон алимны цууны сироп

Нэг аяга алимны цуу, нэг халбага жижиглэсэн цагаан гаа болон 2 халбага зөгийн балыг сйатар хольж хутгана. Ингээд 1 – 2 цагийн хугацаатай байлгаж байгаад хэрэглэнэ. Алимны цуу нь хүний биеийн хүчлийг тэнцвэржүүдэг бол цагаан гаа нь биеийн үрэвсэл бактерийн эсрэг тэмцэж, зөгийн бал нь ханиалга болон хоолойны үрэвслийг намдаадаг байна.

Цагаан га, зөгийн бал болон нимбэгний сироп

Энэхүү сиропыг бэлдэхийн тулд 2 стакан буцалсан усыг 1 бүтэн нимбэгний шахсан шүүс болон 2 хоолны халбага жижиглэн хэрчсэн цагаан гаатай холиод бага зэрэг хар өнгөтэй болтол нь 5 минут буцалгана. Ингээд хөргөсний дараа 1 – 2 халбагыг өдөр өнжиж хэрэглээрэй.

Зөгийн бал, чинжүү болон базиликтай сироп

10 – 12 навч базиликийг усанд хэдэн минут буцалгана. Үүний дараа нэг цайны халбага хар чинжүү болон 2 – 3 халбага зөгийн бал нэмж хийгээд хутгана. Ингээд цайны халбагаар нэг өдөр өнжиж уугаарай.

Сонгино, зөгийн бал болон куркуматай сироп

1 стакан усан дээр жижиглэж хэрчсэн сонгино, 1 халбага куркумагийн нунтаг болон 2 – 3 халбага зөгийн балыг хольж буцалгана. Өдөрт 1 – 2 халбагыг хэрэглэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *