Унтахынхаа өмнө ус уух нь биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

Орой унтахынхаа өмнө яагаад ус ууж болохгүй вэ

Эмч нарын үзэл бодол нь зөв хооллолтын мэргэжилтнүүдээс өөр юм. Ер нь бол хүн биеийнхээ жингийн 30кг тутамд өдөрт нэг литр ус уух ёстой аж. Өөрөөр хэлбэл, хэрвээ та 60 кг жинтэй бол өдөрт 2л ус заавал уух ёстой гэсэн үг юм. Харин эмч нарын үзэж байгаагаар хүн биеийнхээ жингээс гадна идэж байгаа хоол хүнс, амьдралын хэв маягаасаа шалтгаалан харилцан адилгүй хэмжээтэй усыг уух ёстой аж. Тухайлбал:

  • Өдөр ямар төрлийн хоол идэж байгаа
  • Ямар уур амьсгалтай газар амьдарч байгаа
  • Өдөрт хэр хэмжээний дасгал хөдөлгөөнийг хийж байгаа
  • Ямар нэгэн архаг, хууч өвчин байгаа эсэх

Унтахынхаа өмнө ус уух нь биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

Оройн унтахын өмнө ийм хэмжээний ус уухад шөнө маш тавгүй нойрсож, бие хөндүүр болдог байна.  Үүнээс дүгнэн үзвэл унтахаасаа өмнө их ус уувал хүний бие түүнийг шингээж чаддаггүй учраас хавагнах гэх мэт таагүй нөлөө үзүүлдэг. Түүнчлэн унтахаасаа өмнө маш бага ус уух, эсвэл огт уухгүй байсан ч хөл гар хавагнах гэх мэт сөрөг шинж тэмдгүүд илэрч байвал заавал эмчид хандаарай.

Ус уухад учир бий…

Биеийн жингээсээ хамаарч хүн өдөрт 1.5-2 литр ус уух нь эрүүл мэндэд зохистойг ДЭМБ-ын зөвл өмжид дурдсан байдаг. Тэгвэл усыг хэрхэн зохицуулан уух вэ гэдгээс олон зүйл шалтгаалдаг аж. Жишээлбэл, нэг доор их хэмжээгээр уусан ус биед хаван үүсгэх, бөөрөнд ачаалал өгөх зэрэг сөрөг нөлөөтэй.

Харин дээрх зурагт заасны дагуу тодорхой хуваарийн дагуу ууснаар бие махбодын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ эрүүл байх боломжтой аж. Хүссэнээрээ хооллож, усыг зөв ууснаар биедээ зохистой шингээх энэ аргын үр дүнд цусан дахь өөх тосны хэмжээ 15 хүртэл хувь буурдгийг олон улсын судлаачид тогтоосон юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *